Хятад нүүрсний олборлолтоо 110 сая тонноор нэмэгдүүлнэ

Хятад улс 2021 оны хоёрдугаар хагаст нүүрсний олборлолтын хүчин чадлыг 110 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулахаар болсон байна. Энэ нь дотоодын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Өнөөгийн байдлаар, 40 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнууд ашиглалтын зөвшөөрлөө төрийн байгууллагаас хүлээж байгаа бол 70 сая тонн нүүрс олборлолтын хүчин чадалтай төслүүд бэлтгэлийн шатандаа буйг Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Эдгээр уурхайг шат дараатай ашиглалтад оруулахаар судалж байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооны мэдээллээр, зөвхөн энэ оны эхний хагаст тус улсын нүүрсний олборлолтын хүчин чадал бараг 140 сая тонноор нэмэгджээ. Хятадын дотоодын зах зээл дээр нүүрсний үнэ огцом … Continue reading Хятад нүүрсний олборлолтоо 110 сая тонноор нэмэгдүүлнэ